ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ
ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ (Загвар)
20.. оны ... дугаар №... Улаанбаатар хот
сарын .... -ны өдөр
Энэхүү ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас .....................(цаашид “Түрээслүүлэгч” гэх), нөгөө талаас ..................................(цаашид “Түрээслэгч” гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн актыг удирдлага болгон дараах нөхцөлийг харилцан тохиролцон байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
-
Энэхүү Гэрээгээр Түрээслүүлэгч нь............................ хаягт байрлах............................... хөрөнгийг /цаашид Хөрөнгө гэх/ Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх, Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр. Гэрээний хугацаа
-
Энэхүү Гэрээ нь 20.. оны ... дугаар сарын .....-ний өдрөөс .......оны ..... дугаар сарын ........-ны өдрийг дуустал ......сар/ жилийн хугацаатай байна.
Гурав. Түрээсийн төлбөр
-
Түрээсийн төлбөр нь сарын ................................. төгрөг байна. Түрээсийн төлбөрийг ............ сар/жилээр нь бодож авах ба Түрээслэгч нь нийт...........................төгрөгийг төлнө. Түрээслэгч сар бүрийн ашиглалтыг төлбөрийг хариуцна.
Дөрөв. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг
-
Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг Түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй.
4.1. Түрээслүүлэгч нь хөрөнгийн түрээсийн төлбөрийг Түрээслэгчээс шаардах эрхтэй.
4.2. Түрээслэгч Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Тав. Түрээслэгчийн эрх, үүрэг
-
Хөрөнгийг Гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
5.1. Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
-
Гэрээ дуусгавар болоход хөрөнгийн хэвийн элэгдэл хорогдлыг тооцон, бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй.
5.3. Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа зардлыг Түрээслэгч хариуцах бөгөөд хөрөнгө ашиглалтын бүх зардлыг хариуцах үүрэгтэй.
5.4. Түрээслэгч Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хөрөнгийг бусдад давхар түрээслэх, худалдаалахыг хориглоно.
Зургаа. Талуудын хүлээх хариуцлага
-
Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө.
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талд төлөх үүрэгтэй.
-
Талууд гэрээний хугацаанд үүссэн аливаа маргааныг зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс чадвал ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТРААР эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд арбитрын ажиллагаанд тус арбитрын маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална.
Долоо. Гэрээ цуцлах
-
Гэрээний аль нэг тал Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрээг нэг талын санаачилгаар цуцална.
-
Гэрээг цуцалсан тохиолдолд гэм буруутай тал бусдад учирсан хохирол болон нөгөө талд учирсан хохирлыг өөрийн зардлаар арилгана.
-
Талууд Гэрээг цуцалсан тохиолдолд Түрээслэгч хөрөнгийг бүрэн бүтэн, эвдрэл, гэмтэлгүй Түрээслүүлэгчийн өмчлөлд ..... хоногийн дотор шилжүүлэх өгнө.
Найм. Бусад
1.Талууд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2.Талууд Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
3.Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж Талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Ёс. Талууд
-
Гарын үсэг_________ /____________/ Гарын үсэг_________ /_____________/
Утас________________________ Утас ____________________
